Улирлын томуугийн вакцинд 22.050 хүн хамрагдлаа

Эрүүл мэндийн сайдын А/565 дугаар тушаал, НЭМГ-ын даргын А\99 дүгээр тушаалын дагуу “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг “Томуугаас сэргийлье” уриан дор зохион байгуулж байна. “Дархлаажуулалтын 10 хоног”-ийн хүрээнд улирлын томуугийн эсрэг вакцинаар нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн буюу 2-11 насны 161.700 хүүхэд, 10.520 жирэмсэн эмэгтэй зэрэг нийт 172.220 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 2 настай 487 хүүхэд, 3-5 настай 10.422 хүүхэд, 6-11 настай 11.104 хүүхэд, мөн жирэмсэн эмэгтэй 37 /0,4%/ буюу нийт 22.050 /12,8%/ иргэнийг дархлаажуулсан байна. Улирлын томуугийн дархлаажуулалтыг Өрхийн эрүүл мэндийн төв болон тосгоны Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд хийнэ. Түүнчлэн улирлын томуугийн … Continue reading Улирлын томуугийн вакцинд 22.050 хүн хамрагдлаа